Бидний тухай

 
Мэндчилгээ
 
"ЭЭЖИЙ ЕРТӨНЦ " НҮТББ нь 2017 онд “ Хорт хавдрын эцсийн шатны өвчтөн” болон эдгэрэх боломжгүй болсон хүнд өвчтөнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээг Монголд хөгжүүлэх,  ОУ-н стандарт шаардлагад нийцсэн хөнгөвчлөх эмнэлэг/ palliative care/ болон хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хүнд өвчтөнийг гэрт нь асрах,  сургалт, мэдээллийн төв байгуулах үндсэн зорилготойгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд олон талт төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсний хамгийн том нь "ОУ-н стандарт шаардлагад нийцсэн хөнгөвчлөх эмнэлэг" төсөл.
Бид цахим ертөнцийн давуу талыг ашиглан сайн үйлсийн маш олон аян зохион байгуулан, гэгээлэг ертөнцийн өөр өөрийн хүсэл эрмэлзлээр бүтээж чадаж байгааг нь сайшаалтай.

Бидний эрхэм зорилго бол сайхан сэтгэлтэй хандивлагчдынхаа туслалцаатайгаар
Илүү боловсролтой
Илүү эрүүл
Илүү хүнлэг
Илүү  том зорилготой
Илүү аюулгүй орчинд амьдрахад аль болох олон хүнд туслах юм.  

Нийт сайхан сэтгэлтэй хандивлагчиддаа дахин чин сэтгэлээсээ баярлалаа
Та бүхний өгсөн хандив тусламж бүр цаг алдалгүй таны сонгосон төсөл бүрийн ХАНДИВЛАГЧ хэсэгт шивэгдэж ордог. Мөн тухайн хандив юунд зарцуулагдаж байгааг та шууд харах боломжтой. Хандив өгсөн л бол тус цэс рүү орж өөрийн хандиваа орсон эсэхийг харж баталгаажуулж байгаарай.
Хэрэв таны хандив ороогүй, шивэгдээгүй байвал фэйж хуудас руу зурвас үлдээгээрэй. Таны хандив орсон эсхийг шалгаад яаралтай хариу өгөх болно.

Мөн энэ том төслийн эхэлэлийг хамт тавилцсан Б.Гансүх болон Anne Smooth (АНУ), Emily Peterson ( АНУ), Гансувд, Б.Солонго, Батбаяр нарт баярлалаа. 

Хүндэтгэсэн 
"ЭЭЖИЙ ЕРТӨНЦ " НҮТББ -н үүсгэн байгуулагч Э.Должинсүрэн

100% үнэгүй хандив босгох

“Ээжий Ертөнц НҮТББ” нь хандив, тусламж хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй хандив цуглуулах боломжтой Монголын хамгийн анхны үнэгүй вэбсайт, платформ юм.

Тусламж хэрэгтэй хэн нэгнийг олох

“Ээжий Ертөнц НҮТББ” нь хандив, тусламж хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй хандив цуглуулах боломжтой Монголын хамгийн анхны үнэгүй вэбсайт, платформ юм.

Мэдээлэл авах

Та цахим шуудангаа бүртгүүлсэнээр манайд орж буй мэдээллийг тухай бүрт нь авах боломжтой.