Төслүүд - Дэлгэрэнгүй

Сайн дурын ажилтны хөтөлбөр

 
Сайн дурын ажилтны хөтөлбөр дэлгэрэнгүй
 
Та Дэлхийн хөнгөвчлөх / Hospice/ нийгэмлэгийн албан ёсны гишүүн “Ээжий Ертөнц” НҮТББ-н сайн дурын ажилтны хөтөлбөрт хамрагдсанаар сайн дурын төсөл хөтөлбөрүүдэд өөрийн хувь нэмрээ оруулахаас гадна өндөр хөгжилтэй орны их, дээд сургууль, коллежийн тэтгэлэг болон шинэ ажилд орох мөрөөдлийнхөө төлөө нэг том алхмыг хийх боломжтой.
 
Хөтөлбөрийн давуу талууд
 
Хувь хүний хөгжил:
  • Шинэ соёл, орчинтой танилцах
  • Туршлага судлах
  • Шинэ мэдлэг олж авах
  • Зөв амьдралын хэв маягийг  өөртөө хэвшүүлэх
  • Олон нийтийн дунд нэр хүндтэй болох
  • Найз нөхдийн хүрээгээ нэмэгдүүлэх
  • Өөрийн зөв бие хүн болон төлөвших дадлыг олж авах
  • Зорилго тавин түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөж сурах
Бие хүний хөгжил:
  • Төсөл санаачлагчдын зохион байгуулж буй сургалт, арга хэмжээнүүдэд оролцох
  • Нийгмийн хамгийн эмзэг бүлэгт туслах
  • Дэлхийн хаана ч өндөр хөгжилтэй орны их, дээд сургууль, коллеж болон ажлын сонгон шалгаруулалтанд тэнцэхүйц тодорхойлолт болох
 
Ээжий Ертөнц НҮТББ-н сайн дурын ажилтанууд дараах хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.
 
Үүнд:
  1. “ ЭЭЖ” хоспис, хөнгөвчлөх тусламж, мэдээллийн төв төсөлд хандив өгөх, хандивлагч уриалах
  2. Бусад ТББ, ОУБ, Ивээн тэтгэгч, хандивлагч байгууллагууд зарласан хөтөлбөрүүд
  3.  Ээжий Ертөнц НҮТББ-тай хамтарч Монгол улсад дараах чиглэлүүдээр сургалт, семенар, төсөл, хөтөлбөр зохион байгуулах, оролцох
     Чиглэлүүд:
  • Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлэх олон талт арга хэмжээ
  • Хорт хавдраас урьдчилэн сэргийлэх хөтөлбөрүүд
  • Өвчитний болон түүний гэр бүлийн сэтгэл зүйн сургалт
  •  Суртчилгаа/ маркетинг
  • Эмч, сувилагч нарт чиглэсэн арга хэмжээнүүд
3)   www.EEJII.org цахим хандив санд зарлагдсан бусад хөтөлбөрүүд
4)  TTRMongolia-тай хамтран зохион байгуулах ОУ-н сайн дурынхны Volumtourist хөтөлбөрүүд
5)  Хандив цуглуулах олон нийтийн арга хэмжээ Үүнд:
  • Гүйлтийн тэмцээн
  • Урлагийн арга хэмжээ
  • Аялал
  • Влог хөтлөх
  • Зураг зурах гэх мэт ёс зүйгээр хязгаарлагдсан арга хэмжээнүүд орно.
Сайн дурын ажилтнууд бүлгэм байгуулж зохион байгуулах арга хэмжээнүүдийн төлөвлөгөөгөө улирлаар урьдчилан гаргана.
 

Хэн сайн дурын ажилтан болох боломжтой вэ?

Ээжий Ертөнц НҮТББ-н сайн дурын ажилтан байх нь нэр хүндийн баталгаа бөгөөд ТББ-н лого бүхийн “ ХӨХ, ШАР, УЛААН, ХАР” гэсэн өнгүүдээр илэрхийлэгдсэн тэмдэг, гэрчилгээ бүхий дөрвөн зэргийн эрэмбэтэй.
 
Нэгдүгээр зэргийн сайн дурын ажилтан нь: Хөх өнгийн тэмдэгт бүхий
  • Гишүүнээр бүртгүүлсэн байх. Эрхийн хугацаа дуусаагүй байх.
  • “Ээжий Ертөнц” НҮТББ-н дэргэдэх “Volunteering Ethics” сургалтанд хамрагдсан байх
Хоёрдугаар зэргийн сайн дурын ажилтан нь: Шар өнгийн тэмдэгт бүхий
  • Гишүүнээр бүртгүүлсэн байх. Эрхийн хугацаа дуусаагүй байх.
  • “Ээжий Ертөнц” НҮТББ-н дэргэдэх “Volunteering Ethics” сургалтанд хамрагдсан байх
  • ТББ-н санаачилсан төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдэд идэвх санаачлагатай, үр дүнтэй оролцсон байх
  • Ээжий Ертөнц НҮТББ-н сайн дурын ажилтны нэр төрийг сахин хамгаалсан байх
Гуравдугаар зэргийн сайн дурын ажилтан нь: Улаан өнгийн тэмдэгт бүхий
  • Гишүүнээр бүртгүүлсэн байх. Эрхийн хугацаа дуусаагүй байх.
  • “Ээжий Ертөнц” НҮТББ-н дэргэдэх “Volunteering Ethics” сургалтанд хамрагдсан байх
  • ТББ-н санаачилсан төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдэд идэвх санаачлагатай, үр дүнтэй оролцсон байх
  • “Ээжий” төв / хөнгөвчлөх эмнэлэг / төсөлд хандив өгсөн, хандивлагч зуучисан байх
  • Ээжий Ертөнц НҮТББ-н сайн дурын ажилтны нэр төрийг сахин хамгаалсан байх
Дөрөвдүгээр зэргийн сайн дурын ажилтан нь: Хар өнгийн тэмдэгт бүхий
  • Гишүүнээр бүртгүүлсэн байх. Эрхийн хугацаа дуусаагүй байх.
  • “Ээжий Ертөнц” НҮТББ-н дэргэдэх “Volunteering Ethics” сургалтанд хамрагдсан байх
  • ТББ-н санаачилсан төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдэд идэвх санаачлагатай, үр дүнтэй оролцсон байх
  • “Ээжий” төв / хөнгөвчлөх эмнэлэг / төсөлд хандив өгсөн, хандивлагч зуучисан байх
  • ТББ-н нэрийн өмнөөс нэгээс дээш сайн дурын болон сайн үйлсийн аян санаачлан амжилттай зохион байгуулсан байх.
  • Ээжий Ертөнц НҮТББ-н сайн дурын ажилтны нэр төрийг сахин хамгаалсан байх




 
 
Гишүүнчлэл: 1 жилийн ₮ 50 000
Бүртгүүлэх бол: Энэ төслийн хандивлагч хэсэгт HERE  бүртгэл хэсэгт бүртгүүлэнэ HERE
  • S.Bayasgalan 500,000 төгрөг хандивласан байна. / 1 сарын өмнө /
  • u.Ariungerelt 50,000 төгрөг хандивласан байна. / 2 сарын өмнө /

Хандив

одоо 550,000₮ цугласан

нийт 500,000₮
  VERIFIED
Хандив өгөх
  Санамж

Та бүхний өгсөн хандив тусламж бүр цаг алдалгүй таны сонгосон төсөл бүрийн ХАНДИВЛАГЧ хэсэгт шивэгдэж ордог.

Мөн тухайн хандив юунд зарцуулагдаж байгааг та шууд харах боломжтой.

Хандив өгсөн л бол тус цэс рүү орж өөрийн хандиваа орсон эсэхийг харж баталгаажуулж байгаарай.

Хэрэв таны хандив ороогүй, шивэгдээгүй байвал фэйж хуудас руу зурвас үлдээгээрэй. Таны хандив орсон эсхийг шалгаад яаралтай хариу өгөх болно.

Цахим сан

“Ээжий Ертөнц НҮТББ” нь үүсгэсэн байгуулж буй EEJII.org сан нь сайн дурын ажил, сайн үйлсийн аяны нэгдсэн платформ юм.

Сайн дурын ажил

Хамгийн шударга үнэлгээ бүхий "Сайн дурын" ажлын төсөл хөтөлбөрүүдийн нэгдсэн мэдээлэл, үнэлгээний систем

Мэдээлэл авах

Та цахим шуудангаа бүртгүүлсэнээр манайд орж буй мэдээллийг тухай бүрт нь авах боломжтой.