Төслүүд - Дэлгэрэнгүй

Сайн дурын ажилтны сургалтын төсөл

Сайн дурын ажилтны боломж, ёс зүйн хөтөлбөр
 
Та Дэлхийн хөнгөвчлөх / Hospice/ нийгэмлэгийн албан ёсны гишүүн “Ээжий Ертөнц” НҮТББ-н сайн дурын ажилтны хөтөлбөрт хамрагдсанаар сайн дурын төсөл хөтөлбөрүүдэд өөрийн хувь нэмрээ оруулахаас гадна өндөр хөгжилтэй орны их, дээд сургууль, коллежийн тэтгэлэг болон шинэ ажилд орох мөрөөдлийнхөө төлөө нэг том алхмыг хийх боломжтой.
 
Хөтөлбөрийн давуу талууд
  • Туршлага судлах
  • Шинэ соёл, орчинтой танилцах
  • Шинэ мэдлэг олж авах
  • Зөв амьдралын хэв маягийг  өөртөө хэвшүүлэх
  • Олон нийтийн дунд нэр хүндтэй болох
  • Найз нөхдийн хүрээгээ нэмэгдүүлэх
  • ТББ-н санаачилж буй сургалт, арга хэмжээнүүдэд оролцох
  • Нийгмийн хамгийн эмзэг бүлэгт туслах
  • Өөрийн зөв бие хүн болон төлөвших дадлыг олж авах
  • Зорилго тавин түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөж сурах
  • Дэлхийн хаана ч өндөр хөгжилтэй орны их, дээд сургууль, коллеж болон ажлын сонгон шалгаруулалтанд тэнцэхүйц тодорхойлолт, өргөдөлтэй болох.

Ээжий Ертөнц НҮТББ-н сайн дурын ажилтанууд дараах хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.
 
Үүнд:
  1. “Ээжий” төв / хөнгөвчлөх эмнэлэг / төсөлд хандив өгөх, хандивлагч уриалах.
  2.  Ээжий Ертөнц НҮТББ-тай хамтарч Монгол улсад дараах чиглэлүүдээр сургалт, семенар, төсөл, хөтөлбөр зохион байгуулах, оролцох
      Чиглэлүүд:
  • Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг хөгжүүлэх олон талт арга хэмжээ
  • Хорт хавдраас урьдчилэн сэргийлэх хөтөлбөрүүд
  • Өвчитний болон түүний гэр бүлийн сэтгэл зүйн сургалт
  •  Суртчилгаа/ маркетинг
  • Эмч, сувилагч нарт чиглэсэн арга хэмжээнүүд
  • Бусад
3)      www.EEJII.org цахим хандив санд зарлагдсан бусад хөтөлбөрүүд
4)     TTRMongolia-тай хамтран зохион байгуулах  ОУ-н сайн дурынхны Volumtourist хөтөлбөрүүд
5).     Хандив цуглуулах олон нийтийн арга хэмжээ Үүнд:
  • Гүйлтийн тэмцээн
  • Урлагийн арга хэмжээ
  • Аялал
  • Влог хөтлөх
  • Зураг зурах гэх мэт ёс зүйгээр хязгаарлагдсан арга хэмжээнүүд орно.
 
Сайн дурын ажилтнууд бүлгэм байгуулж зохион байгуулах арга хэмжээнүүдийн төлөвлөгөөгөө улирлаар урьдчилан гаргана. 


Хэн сайн дурын ажилтан болох боломжтой вэ?

Ээжий Ертөнц НҮТББ-н сайн дурын ажилтан байх нь нэр хүндийн баталгаа бөгөөд ТББ-н лого бүхийн “ ХӨХ, ШАР, УЛААН, ХАР” гэсэн өнгүүдээр илэрхийлэгдсэн тэмдэг, гэрчилгээ бүхий дөрвөн зэргийн эрэмбэтэй.
 
Нэгдүгээр зэргийн сайн дурын ажилтан нь: Хөх өнгийн тэмдэгт бүхий
  •  “Ээжий Ертөнц” НҮТББ-н дэргэдэх “Volunteering center Mongolia” төвийн сургалтыг төгссөн байх
 
Хоёрдугаар зэргийн сайн дурын ажилтан нь: Шар өнгийн тэмдэгт бүхий
  • Ээжий Ертөнц НҮТББ-н дэргэдэх “Volunteering center Mongolia” төвийн сургалтыг төгссөн байх.
  • ТББ-н санаачилсан төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдэд идэвх санаачлагатай, үр дүнтэй оролцсон байх
  • Ээжий Ертөнц НҮТББ-н сайн дурын ажилтны нэр төрийг сахин хамгаалсан байх
Гуравдугаар зэргийн сайн дурын ажилтан нь: Улаан өнгийн тэмдэгт бүхий
  • Ээжий Ертөнц НҮТББ-н дэргэдэх “Volunteering center Mongolia” төвийн сургалтыг төгссөн байх.
  • ТББ-н санаачилсан төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдэд идэвх санаачлагатай, үр дүнтэй оролцсон байх
  • “Ээжий” төв / хөнгөвчлөх эмнэлэг / төсөлд хандив өгсөн, хандивлагч зуучисан байх
  • Ээжий Ертөнц НҮТББ-н сайн дурын ажилтны нэр төрийг сахин хамгаалсан байх
Дөрөвдүгээр зэргийн сайн дурын ажилтан нь: Хар өнгийн тэмдэгт бүхий
  • Ээжий Ертөнц НҮТББ-н дэргэдэх “Volunteering center Mongolia” төвийн сургалтыг төгссөн байх.
  • ТББ-н санаачилсан төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдэд идэвх санаачлагатай, үр дүнтэй оролцсон байх
  • “Ээжий” төв / хөнгөвчлөх эмнэлэг / төсөлд хандив өгсөн, хандивлагч зуучисан байх
  • ТББ-н нэрийн өмнөөс нэгээс дээш сайн дурын болон сайн үйлсийн аян санаачлан амжилттай зохион байгуулсан байх.
  • Ээжий Ертөнц НҮТББ-н сайн дурын ажилтны нэр төрийг сахин хамгаалсан байх
Сайн дурын ажилтан нь зорилтод байгууллагад өөрийн нэрийн өмнөөс “Ээжий Ертөнц” НҮТББ-р тодорхойлолт, өргөдөл гаргуулахын тулд дөрөвдүгээр зэрэгтэй байна.

 
СУРГАЛТЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Эхлэх хугацаа: 2021-03-01
Үргэлжлэх: 18 цаг
Хөтөлбөрийн онцлог: Англи & Монгол хэл дээр явагдана
Төлбөр: 280 000₮ ( Ээжийн төв төсөлд хандивлагдана)
Хуваарь: ДАВ, ЛХА ,БАА 
                                              
07:30-08:30-ажлын өдрүүдэд өглөө, өдрийн аль өөрт тохирох хуваарийг сонгоорой
                                              11:30-13:00
                                   БЯМ: 12:00-16:00

Анги дүүргэлт: 15*2 хүн


Бүртгүүлэх бол: Энэ төслийн хандивлагч хэсэгт HERE 280 000 төлөн, бүртгэл хэсэгт бүртгүүлэнэ HERE
 

Хандив

одоо 0₮ цугласан

нийт 8,400,000₮
  VERIFIED

Таны хандивласан мөнгөн дүнгийн 5% нь үндсэн төсөлд хандивлагдах болно.

Таны өгөөмөр, халуун сэтгэлд баярлалаа.

Хандив өгөх
  Санамж

Та бүхний өгсөн хандив тусламж бүр цаг алдалгүй таны сонгосон төсөл бүрийн ХАНДИВЛАГЧ хэсэгт шивэгдэж ордог.

Мөн тухайн хандив юунд зарцуулагдаж байгааг та шууд харах боломжтой.

Хандив өгсөн л бол тус цэс рүү орж өөрийн хандиваа орсон эсэхийг харж баталгаажуулж байгаарай.

Хэрэв таны хандив ороогүй, шивэгдээгүй байвал фэйж хуудас руу зурвас үлдээгээрэй. Таны хандив орсон эсхийг шалгаад яаралтай хариу өгөх болно.

100% үнэгүй хандив босгох

“Ээжий Ертөнц НҮТББ” нь хандив, тусламж хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй хандив цуглуулах боломжтой Монголын хамгийн анхны үнэгүй вэбсайт, платформ юм.

Тусламж хэрэгтэй хэн нэгнийг олох

“Ээжий Ертөнц НҮТББ” нь хандив, тусламж хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй хандив цуглуулах боломжтой Монголын хамгийн анхны үнэгүй вэбсайт, платформ юм.

Мэдээлэл авах

Та цахим шуудангаа бүртгүүлсэнээр манайд орж буй мэдээллийг тухай бүрт нь авах боломжтой.