Төслүүд - Дэлгэрэнгүй

ОУ стандартад нийцсэн хөнгөвчлөх эмнэлэг /Hospice

“ ЭЭЖИЙ ” төвийн төсөл
                                                                                                 Ирээдүйг хайрлах өнөөдрийн эхлэл
Үхэл бол амьдралын төгсгөл биш таслал!
 
Та амьдрал гэх урт удаан аялалд та үзэхийн хязгаараа хаана төгөсгөхийг хүсч байна?

Энэ асуултанд хариулахдаа та хайртай дотны хэн нэгний ( эцэг эх, хайртай хүн, дотны найз, хүүхэд) тухай бас бодоод үзээрэй. Өнөөдөр үхлийн тухай ярих нь муу ёрын зүйл огт биш юм энэ хатуухандаа гарцаагүй ирээдүйн тухай яриа юм. Би удаан амьдрахын хирээр үхэлд бэлтгэж эхэлдэг шүү дээ. Гэвч хайрлуулахгүй, хайхруулахгүй хорвоог орхих харамсалтай биш гэж үү?
           Монгол улс сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөлөөрөө Дэлхийд тэргүүлж байгааг сануулахад илүүдэхгүй болов уу!  Хамгийн гол нь бид эдгээр өвчлөлтийг хангалттай эдгэрүүлж чадахгүй байгаагаас эндэлтээрээ мөн Дэлхийд тэргүүлж байна. Энэ нь бид хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, хостын үйлчилгээг хөгжүүлэх нэн шаардлагатайг сануулсаар ирсэн. 21-р зуунд бид Дэлхийн хөгжилтэй өвчтөн, ахмад настанг асрах үйлчилгээгээрээ мөн адил хөл нийлүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй. Хэдий олон хүн, хэр удаан хугацаанд өвдөлтийн шокоор хугацаанаасаа өмнө нас барах ёстой вэ!
          “Ээжий ертөнц” НҮТББ нь  “ Хорт хавдрын эцсийн шатны өвчтөн” болон эдгэрэх боломжгүй болсон өвчтөнд үзүүлэх хөнгөвчлөх тусламж үйлчилгээг / palliative care/  Монголд хөгжүүлэх,  ОУ-н стандарт шаардлагад нийцсэн хөнгөвчлөх эмнэлэг / hospice / болон хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хүнд өвчтөнийг гэрт нь асрах,  сургалт, мэдээллийн төв / training and information center/ байгуулах үндсэн зорилготойгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд олон хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэний хамгийн том нь "ОУ-н стандарт шаардлагад нийцсэн хөнгөвчлөх эмнэлэг" төсөл юм. Уг төсөл нь хөнгөвчлөх/ хостын үйлчилгээг Монголд хөгжүүлэх олон талт хөтөлбөр юм.
“Ээжий ертөнц” ТББ –н үндсэн зорилгыг дараах 4-н үе шаттайгаар төлөвлөсөн.

1-р үе шат :  Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны үе шат

  1. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний хэрэгцээ болон ач холбогдлын талаар олон нийтэд мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргүүлэх, ханди в цуглуулах.
  2. Эрүүл мэндийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлэг хийж, дэвшүүлэх.

2-р үе шат:  Төсөл төлөвлөгөө боловсруулах үе шат

  • Төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх
  • Төслийн хүрээнд сайн дурын ажилтнуудыг идэвхтэй хамруулах
  • Уулзалт, арга хэмжээ зохион байгуулж хандив цуглуулах

3-р үе шат:  Эрүүл мэнд, өвчтөнд чиглэсэн үйл ажиллагааны үе шат

  • Гэрийн нөхцөлд өвчитний асаргааг сайжруулах, хянах
  • Өвчитний гэр бүлийн дэмжлэгийг сайжруулах
  • Нийгмийн халамжийг сайжруулах
  • Өвчтөнг дэмжих бүлэг байгуулж идэвхтэй хамруулах
  • Хавдрын эмнэлэгийн сувилагч нарын ажлын нөхцөлийг сайжруулах

4-р үе шат:  Олон улсын стандартад нийцсэн хөнгөвчлөх эмнэлэг, сургалт мэдээллийн төв байгуулах үе шат

 Олон улсын стандартад нийцсэн хөнгөвчлөх эмнэлэг байгуулах
  • Хөнгөвчлөх эмнэлгийн харъя
                    - Байнгын үйл ажиллагаатай өвчтөнг дэмжих бүлгийн үйл ажиллагаа явуулах
                    - Өвчтөний гэр бүлд чиглэсэн сургалт
                    - Өвчтөн сувилах аргачлалын сургалт
                    - Хорт хавдар эрт илрүүлэх  сургалт гэх мэт сургалт мэдээллийн төв байгуулах 
 
“ ЭЭЖИЙ ” хөнгөвчлөх төвийн барилгын бүтэц
Уг төв нь дараах бүтэцтэйгээр байгуулагдах болно.
Үүнд:
  •  Сувилахуйн тасаг
  •  Зоогийн газар
  •  Өвчитнүүд салхилахад зориулагдсан гадаа цэцэрлэгт хүрээлэн
  • Уулзалтын танхим
  • Сургалт, мэдээллийн төв
  •  Бусад

Байрлал:  Зайсан толгойн баруун ам, Улаанбаатар хот, Монгол улс
#https://www.google.com/maps/place/Ulaanbaatar/
@47.8719151,106.9060539,3a,75y,327.54h,92.14t
 

 
 
 
 
  • Э.Должинсүрэн WEBSITE-н хөлс 1,150,000 төгрөг хандивласан байна. / 21 өдрийн өмнө /
  • S.Anne 550,000 төгрөг хандивласан байна. / 6 сарын өмнө /
  • S.Vicke 550,000 төгрөг хандивласан байна. / 6 сарын өмнө /
  • B.Batbayar 5,000 төгрөг хандивласан байна. / 6 сарын өмнө /
  • э.Должинсүрэн 20,000 төгрөг хандивласан байна. / 7 сарын өмнө /

Хандив

одоо 2,275,000₮ цугласан

нийт 600,000,000₮
  VERIFIED

Таны хандивласан мөнгөн дүнгийн 5% нь үндсэн төсөлд хандивлагдах болно.

Таны өгөөмөр, халуун сэтгэлд баярлалаа.

Хандив өгөх
  Санамж

Та бүхний өгсөн хандив тусламж бүр цаг алдалгүй таны сонгосон төсөл бүрийн ХАНДИВЛАГЧ хэсэгт шивэгдэж ордог.

Мөн тухайн хандив юунд зарцуулагдаж байгааг та шууд харах боломжтой.

Хандив өгсөн л бол тус цэс рүү орж өөрийн хандиваа орсон эсэхийг харж баталгаажуулж байгаарай.

Хэрэв таны хандив ороогүй, шивэгдээгүй байвал фэйж хуудас руу зурвас үлдээгээрэй. Таны хандив орсон эсхийг шалгаад яаралтай хариу өгөх болно.

100% үнэгүй хандив босгох

“Ээжий Ертөнц НҮТББ” нь хандив, тусламж хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй хандив цуглуулах боломжтой Монголын хамгийн анхны үнэгүй вэбсайт, платформ юм.

Тусламж хэрэгтэй хэн нэгнийг олох

“Ээжий Ертөнц НҮТББ” нь хандив, тусламж хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй хандив цуглуулах боломжтой Монголын хамгийн анхны үнэгүй вэбсайт, платформ юм.

Мэдээлэл авах

Та цахим шуудангаа бүртгүүлсэнээр манайд орж буй мэдээллийг тухай бүрт нь авах боломжтой.