Төслүүд - Дэлгэрэнгүй

''Сайн дурын ажилтан ба сайн дурын ажилтны ёс зүй , боломжууд

''Сайн дурын ажилтан ба сайн дурын ажилтны ёс зүй , боломжууд" семинар

 
Хэрвээ та өсвөр насны хүүхэдтэй бол мөн таны хүүхэд гадаадад их, дээд сургуульд суралцахаар бэлтгэж байгаа бол "Ээжий Ертөнц” НҮТББ-с санаачлан ОУ-н сайн дурынхантай хамтран зохион байгуулж буй 'Сайн дурын ажилтан, сайн дурын ажилтны ёс зүй ба боломжууд' семинарт заавал хамрагдуулаарай.

 
Сүүлийн жилүүдэд Дэлхий даяар тэр дундаа өндөр хөгжилтэй орнуудад сайн дурын хөтөлбөрүүд ихээр зохион байгуулж #voluunter-д идэвхтэй оролцож нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахаас гадна шинэ мэдлэг, шинэ шинэ боломж, туршлагуудыг хуримтлуулан ёс зүйтэй, хүнлэг, том зорилго тавьж чаддаг болсон мөн сайн дурын ажлын туршлага нь их сургуулийн тэтгэлэг болон сайн ажлын байранд тэнцэх том шалгуурын нэг тул тухайн улсын засгийн газар эдгээр хөтөлбөрүүдийг тусгайлан дэмждэг билээ. Хамгийн чухал нь зөв хүмүүжил, амьдралын хэв маягт сургадаг. Сүүлийн жилүүдэд манай оюутан, залуусын сайн дурын ажилтан байх сонирхол нь нэмэгдсээр байгаач энэ тухай мэдлэг дутмаг, боломж бололцоо нь хаагдмал байгаа тул бид сайн дурын ажилтан гэж хэн болох , сайн дурын ажилтан болсноор олж авах мэдлэг, боломжуудын талаар зөв ойлголт өгөх зорилготойгоор Монголд анх удаа "Сайн дурын ажилтан, cайн дурын ажилтны ёс зүй ба боломжууд " сэдвээр сургалт, семинар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг арга хэмжээнд ОУ сайн дурын ажилтнууд таньд туршлагаасаа #Англи #Монгол хэл дээр хуваалцах болно.
Үйл ажиллагаанаас олсон орлогыг
" Ээжий Ертөнц” НҮТББ-н хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг хөгжүүлэх төсөлд хандивлах бөгөөд бид таны хандиваар хорт хавдартай хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх бол та бидний арга хэмжээнд хамрагдсанаар мэдлэгээ баяжуулах боломжтой.
www.eejii.org

 
 
#товчлол
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД : ЭЭЖИЙ ЕРТӨНЦ НҮТББ + ОУ-н сайн дурын ажилтнууд
ХУГАЦАА : 2020оны 11сарын 07
ХААНА: Puma imperial зочид буудал
ИЛТГЭЛ:
* Сайн дурын ажилтан гэж хэн вэ?
* Сайн дурын ажилтны давуу тал, ёс зүйл
* Сайн дурын ажлын ирээдүй
* Миний сайн дурын ажлын туршлага
* Ээжий Ертөнц НҮТББ-н сайн дурын ажилтан
 
Тасалбарын үнэ :20 000 ₮
Та манай арга хэмжээнд оролцхоор шийдсэн бол уг төслийн хандивлагч хэсэг дээр даран тасалбарын үнэ ээ төлөөрэй
  • Д.Оюунчимэг 20,000 төгрөг хандивласан байна. / 7 сарын өмнө /
  • a.dashjargal 20,000 төгрөг хандивласан байна. / 7 сарын өмнө /

Хандив

одоо 40,000₮ цугласан

нийт 100,000₮
  VERIFIED
Хандив өгөх
  Санамж

Та бүхний өгсөн хандив тусламж бүр цаг алдалгүй таны сонгосон төсөл бүрийн ХАНДИВЛАГЧ хэсэгт шивэгдэж ордог.

Мөн тухайн хандив юунд зарцуулагдаж байгааг та шууд харах боломжтой.

Хандив өгсөн л бол тус цэс рүү орж өөрийн хандиваа орсон эсэхийг харж баталгаажуулж байгаарай.

Хэрэв таны хандив ороогүй, шивэгдээгүй байвал фэйж хуудас руу зурвас үлдээгээрэй. Таны хандив орсон эсхийг шалгаад яаралтай хариу өгөх болно.

Цахим сан

“Ээжий Ертөнц НҮТББ” нь үүсгэсэн байгуулж буй EEJII.org сан нь сайн дурын ажил, сайн үйлсийн аяны нэгдсэн платформ юм.

Сайн дурын ажил

Хамгийн шударга үнэлгээ бүхий "Сайн дурын" ажлын төсөл хөтөлбөрүүдийн нэгдсэн мэдээлэл, үнэлгээний систем

Мэдээлэл авах

Та цахим шуудангаа бүртгүүлсэнээр манайд орж буй мэдээллийг тухай бүрт нь авах боломжтой.