Бидний зорилго

 
“Ээжий ертөнц” төрийн бус байгууллага нь 2017 оны 10-р сарын 20-ны өдөр “ Хорт хавдрын эцсийн шатны өвчтөн” болон эдгэрэх боломжгүй болсон хүнд өвчтөнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээг Монголд хөгжүүлэх,  ОУ-н стандарт шаардлагад нийцсэн хөнгөвчлөх эмнэлэг болон хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хүнд өвчтөнийг гэрт нь асрах,  сургалт, мэдээллийн төв байгуулах үндсэн зорилготойгоор үүсгэн байгуулагдсан.
Мөн “Ээжий ертөнц” төрийн бус байгууллагын үндсэн зорилгод олон нийтийн тусламж зайлшгүй хэрэгтэй байгаа өвчтөн, нийгмийн эмзэг бүлэг, хувь хүнд туслах аян өрнүүлж дотоод болон гадаад хандивлагчидтай холбох арга хэмжээ зохион байгуулах багтсан.
Үүнд:  
1) Боловсрол
2) Хөдөлмөр эрхлэлт
3) Эрүүл мэнд
4) Гэр бүл
5) Өв соёл
6) Нийгэм 

гэсэн чиглэлээр бидэнд илгээсэн төслүүдээс шалгарсан төслийг хандивчлагчидад хүргэх гүүр болох явдал юм.

 
Хандив цуглуулах аян эхлүүлэх алхмууд. / зөвлөмж /

1-Р АЛХАМ
Надад “Мөрөөдөл бий”
 
Та юунд хандив цуглуулах гэж байгаа вэ?
Хандив цуглуулах төслийн нэрийг сонгох энэ маш чухал шүү.
Мөн яагаад хандив цуглуулах болсон шалтгаан, хэрэгцээ шаардлагийг чин сэтгэлээсээ тодорхой бичнэ.
Түүхдээ үнэн бодит түүх, судалгаа оруулж өгвөл бүр сайн. Мэдээж төсөлдөө видео эсвэл зураг заавал байршуулаарай.
 
2-ДАХЬ АЛХАМ
Төслөө бидэнд илгээх.

Төсөл нийтлэх дараалал:
-           Бүртгүүлэх 
-           Журам санамжтай танилцах
-           Төсөл оруулах
-           Хяналт ( бид таны илгээсэн төслийг хянаж шалгарсан тохиолдолд гэрээ байгуулана).
 
Гэрээ байгуулах  ( Төсөл шалгарсан тохиолддолд)
-           Гэрээ байгуулах
-           Төсөл нийтлэгдэх
 
 
3-Р АЛХАМ
Таны мөрөөдөл Дэлхийгээр түгэх болно.

Бид таны хандив цуглуулах төслийг Монгол болон Англи хэл дээр орчуулан өөрийн онлайн хуудсууддаа байршуулах болно.
Хандив босгох үйл явц олон нийтэд ил тод хүртээмжтэй байна.




                
                                  

100% үнэгүй хандив босгох

“Ээжий Ертөнц НҮТББ” нь хандив, тусламж хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй хандив цуглуулах боломжтой Монголын хамгийн анхны үнэгүй вэбсайт, платформ юм.

Тусламж хэрэгтэй хэн нэгнийг олох

“Ээжий Ертөнц НҮТББ” нь хандив, тусламж хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй хандив цуглуулах боломжтой Монголын хамгийн анхны үнэгүй вэбсайт, платформ юм.

Мэдээлэл авах

Та цахим шуудангаа бүртгүүлсэнээр манайд орж буй мэдээллийг тухай бүрт нь авах боломжтой.