Mother earth ngo
2022 оны 5 сарын 6
Рояаль Олон Улсын Их Сургууль, Ээжий ертөнц НҮТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Рояалийн оюутан суралцах 4 жилдээ нэг удаа 2 кредиттэй тэнцэх цагийн сайн дурын ажил /volunteer/ хийдэг болно. Сайн дурын ажил хийснээр хүмүүнлэг, бусдыг ойлгодог цаашлаад хөдөлмөрч хүмүүнлэг иргэн болон төлөвшихөд туслах, ТББ, ОУБ, Рояаль ОУС болон www.Eejii.org сангийн хамтарсан сайн дурын ажлын сертификаттай болох боломжтой боллоо.
Мөн тус сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд маргааш хамгийн анхны сайн дурын ажлаа @Бадамлянхуа асрамжийн төв дээр хийхээр боллоо
Дотоод болон гадаад сайн дурынхан, Ээжий Ертөнц НҮТББ болон бусад ТББ, хүмүүнлэгийн Ү/А явуулдаг ОУБ салбар байгууллагатай хамтарсан сайн үйлсийн, сайн дурын үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийн төв болох Www.EEJII.ORG нэгдсэн платформын анхдагч боловсролын байгууллага болсон @Рояаль Олон улсын их сургуульдаа талархал илэрхийлье.