Royal International University
2022 оны 5 сарын 23
Рояаль Олон Улсын Их Сургууль, Ээжий ертөнц НҮТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Рояалийн оюутан суралцах 4 жилдээ нэг удаа 2 кредиттэй тэнцэх цагийн сайн дурын ажил /volunteer/ хийдэг болно. Volunteer хийснээр хүмүүнлэг, бусдыг ойлгодог цаашлаад хөдөлмөрч хүмүүнлэг иргэн болон төлөвшихөд туслах юм. Бид дэлхийн хэмжээнд сайн дурын ажил эрхэлдэг EEJII.ORG нэгдсэн платформд манай сургууль анхдагч боловсролын байгууллага болон нэгдэж буйдаа талархалтай байна.
Хүн бүхний дотор нуугдсан бусдад туслах, сайн үйлс хийх гэдэг хүсэл эрмэлзлэлийг биелэл болгоход ЭЭЖИЙ цахим сан гүүр болж өгөх юм.