2022 оны 1 сарын 3
Бүгдээрээ эрэлхэг баатрууд болсон шүү!
ЦЭХСТ-н эмч @Batdulam Bat-Ulzii биднийг тус тасгийн хамгийн хүндтэй шагнал болох эрэлхэг баатар медалаар шагнасныг миний бие төлөөлөөд авчихлаа.
. Дараа жил шилжин явах цом болгодогч юм уу!
Хүүхдүүдээс илүү баярладаг сайхан сэтгэл хайрыг эмч, эмнэлгийн ажилчдаасаа мэдэрлээ. Энэ бол эмнэлэг биш хайрын өргөө юм.
Хамгийн хүндэт 12 сарын шидтэнүүддээ баярлалаа.
Та нар хамт байсан учир бид эмнэлэгт хүнд өвчинтэйгөө тэмцэж буй 70-аад хүүхдүүдэд ид, шид мэдрүүлж чадлаа. Ээжий Төслөөс "Шинэ жилийг" угтан ЭХЭМҮТ-н "Цусны эмгэг, хавдар судлалын тасаг"-т хэвтэн эмчлүүлж буй хорт хавдар өвчинтэй тэмцэж буй 40, зүрхний төрөлхийн эмгэгтэй 30 нийт 70 орчим бяцхан баатруудаа баярлуулж чадлаа. Энэ жилийн тухайд “Ээжий” Төслөөс бэлгийг бэлдэхдээ хүүхдүүдээр хүслийн захиа бичүүлэн тэр хүслийг баатруудаа хүргэж өгсөнөөр хүүхэд бүрийн хүсэл биелэсэн билээ. Түүнчлэн 150 ширхэг хос эмнэлгийн хувцас тус тасагт хандивлан, шинэ жилийн үдэшлэгийг сайн дурынхан зохион байгууллаа. Ийм сайхан үйлсэд сэтгэл гаргасан та бүхний минь аж, үйлс өөдрөг бүтэмжтэй байх болно оо. Хүсэл, хүслээ дагасан аз жаргалтай 2022 онтойгоо 2 хон хоногийн дараа уулзацгаая
Баярлалаа хайр дүүрэн ертөнц бүтээгдэгчид дээ
BABA Katya Zolo, @TsugtsuuBayaraa тус байгууллагын нийт хамт олондоо
Asayake japan cosmetics Badam Bayaduud Batbuyan
Mon Air Tour @dorj Munkhtuya @jinee
MonCream LLC / МонКрем ХХКUrangoo Enkhtaivan
BatZuu @oyunchimeg
ТэнүүнӨлзий @отгонцэцэг
Handaa Handa, Altantulkhuur Ch Cingunn @yanjkaa Ganbat Turbat Barkhuu daria
Giikh Soyongiikh @suvdmaa Sumiya Aisika Sasikorngunchai Борхулан @zulaaohinoo
Munkhjargal Amarjargal @Leo @Sara @tsegikhangai Ganchi Baatar @uranzaya
Мөн бусад бүх хүмүүст баярлалаа.
Нэр оруулаад үлдээсэн хүн байвал үнэхээр уучлаарай
Хайр дүүрэн ертөнцийг хамтдаа бүтээе
Ээжий төсөл