Медиа - Дэлгэрэнгүй

Хорт хавдар үүсэх шалтгаан

2020-03-09 12:58:43

Хорт хавдраар өвчилсөн л бол эдгэх найдлагагүй гэсэн бодол бидний дунд түгээмэл байдаг. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд бүрэн гүйцэд эмчлүүлэх боломжтой ажээ. Гэхдээ хорт хавдрын эмчилгээний үр дүн нь өвчин ямар үе шатандаа байгаагаас шалтгаалдаг гэдгийг эмч нар сануулж байна. Хэдий чинээ эрт эмчилгээ эхэлнэ төдий чинээ үр дүн нь сайн байдаг.

Зарим төрлийн хавдраас сэргийлэх вакцин, хавдрын өсөлтийг зогсоох аргууд нээгдэж, мэс заслын арга техник улам боловсронгуй болсоор байгаа ч энэ өвчнийг төгс эмчлэх арга хараахан бий болоогүй байна. Агаарын бохирдол, экологийн тэнцвэргүй байдал, эм бэлдмэл, химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн зэргээс шалтгаалаад хавдар нь дэлхий нийтийн анхаарал татсан өвчнүүдийн тоонд аль хэдийнэ орсон. Иймд хувь хүнээс шалтгаалах, бас шалтгаалахгүйгээр хавдартай болох эрсдэл нэмэгдсэн өнөө үед та өөртөө анхаарал тавьж, шинжилгээ хийлгэж байхыг мэргэжлийн эмч нар зөвлөж байгаа юм. Иймд энэ удаагийн хавтасны сэдвээрээ уг өвчний талаар бэлтгэлээ.

Хорт хавдар гэж юу вэ?

Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Энхтуяа энэ тухай хариулахдаа хавдар гэдэг нь ямар нэг эрхтэн дэх эд эсийн замбараагүй өсөлт юм. Яг чухам юунаас үүсч байгааг эрдэмтэд нарийн тогтоож чадаагүй л байна. Вирусын, хоол ундны болон витамины дутагдлаас гэх зэргээр олон янзаар тайлбарлаж байгаа. Гэхдээ хавдрын урьдал өвчин гэж байдаг. Жишээ нь ходоодны хавдар гэхэд ходоодны хүчил ихэдснээс шарх үүсч, өвчтөн эмчлүүлэхгүй удвал даамжран хавдар болох тал бий.

Мөн эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар ч уг эрхтний шархлаанаас үүсч болно. Бас эх үүсвэр нь огт мэдэгдэхгүй, хүний биеийн бүх булчирхайг хамарсан, уушигны голч завсрын зэрэг хавдар байдаг гэж хариулж байна.

Гавьяат эмч Ц.Авирмэд хүний биед 400 гаруй төрлийн хавдар үүсдэг гэж үздэг. Хортой хавдрын онцлог нь бусад эд эрхтэнд тархах, хажуу эрхтэн рүү түрж ургах, үсэрхийлэх буюу өөрөөр хэлбэл эсийн эмх цэгцгүй хуваагдалд ордог. Улмаар бусад эрхтэнд лимф, цусны судас руу дамжин өөр эрхтэнд үсэрхийлдэг, аминд аюултай өвчин юм.

Хавдар болгон өөр өөр шалтгаантай. Харин умайн хүзүүний хорт хавдрын хувьд хамгийн сайн судлагдсан, хамгийн дэлгэрэнгуй мэдээлэлтэй, шалтгааныг нь үндсэндээ тодорхой гэж үздэг. Умайн хүзүүний хавдраар ихэнхдээ бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд өвддөг ба өвчний гол эх үүсвэр нь бэлгийн замаар халдварлагддаг вирус юм. Гол шалтгаан нь залуучууд эрт бэлгийн харилцаанд орох, бэлгийн замбараагүй харилцаа болон олон хавьтагчтай байх явдал. Ялангуяа папиллом вирусийн халдвар гол нөлөө үзүүлж байна гэсэн юм...

Хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай 14 төрлийн хүнс

Эрдэмтдийн судалгаагаар хавдрын өвчин үүсгэгч шалтгаануудын 5-10 хувь нь дотоод хүчин зүйлээс буюу удамшил, даавар, дархлааны өөрчлөлтөөс шалтгаалж, үлдсэн 90-95…

2020-03-08

Хөнгөвчлөх эмчилгээний төв хэзээ баригдах бол?

Хорт хавдрын улмаас үхэлтэй нүүр тулж, өдөр хоногийг аргацаан буй хүнд өвчтөнд амар амгалан бурх­ны оронд одох боломж алга. Тэд…

2020-03-08

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд

Монголын Хөнгөвчлөх Эмчилгээний Нийгэмлэг нь мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх сургалт, сурталчилгаа, мэдээлэл, гадаад харилцааг хариуцдаг. Хавдар Судлалын Үндэсний Төвийн хөнгөвчлөх…

2020-03-08

Сармистай архи

Энэ жор нь 1971 онд Түвдийн хийдээс ЮНЕСКО-гийн соёлын өвд орсон. Энэ бэлдмэлийг хэрэглэснээр цус цэвэршиж, зүрх судасны өвчин болоод…

2020-03-08

100% үнэгүй хандив босгох

“Ээжий Ертөнц НҮТББ” нь хандив, тусламж хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй хандив цуглуулах боломжтой Монголын хамгийн анхны үнэгүй вэбсайт, платформ юм.

Тусламж хэрэгтэй хэн нэгнийг олох

“Ээжий Ертөнц НҮТББ” нь хандив, тусламж хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй хандив цуглуулах боломжтой Монголын хамгийн анхны үнэгүй вэбсайт, платформ юм.

Мэдээлэл авах

Та цахим шуудангаа бүртгүүлсэнээр манайд орж буй мэдээллийг тухай бүрт нь авах боломжтой.