Медиа - Дэлгэрэнгүй

Хөнгөвчлөх эмчилгээний төв хэзээ баригдах бол?

2020-03-08 22:38:21

Хорт хавдрын улмаас үхэлтэй нүүр тулж, өдөр хоногийг аргацаан буй хүнд өвчтөнд амар амгалан бурх­ны оронд одох боломж алга. Тэд өв­дөж шаналж, өвдөлтийн ко­моор цагаа­саа эрт буцаж байгаа юм. Хөнгөвчлөх эмчилгээ эд­гээр хүмүүст ямар их хэ­рэг­тэй байгааг харуул­сан “Тэвчээрийн хязгаар дахь тэнцвэргүй тулааны мө­рөөр” нэртэй нийтлэл манай сонины энэ сарын 11-ний өдрийн ду­гаарт нийт­лэгдсэн би­лээ. Манай нийтлэлийн да­раа олон уншигч редак­цид хандаж, хорт хавдар гэх аюулт өвчний улмаас на­сан эцэс болтлоо зовж ша­налж буй хүмүүст тус­лах ямар боломж байгааг судалж, төрийн эрх мэ­дэлт­нүүдийн сонорт хүр­гэхийг хүссэн юм. ХҮНД ӨВЧТӨНИЙ 92 ХУВЬ НЬ ЗОВЖ, ШАНАЛСААР НАС ЭЦЭСЛЭЖ БАЙНА Баримт: “Завхан аймгийн То­сон­цэнгэл сумын харьяат өвчтөн Л 65 насандаа өвдөлтийн шокоор нас барсан. Тэрээр элэгний хорт хавдартай байсан. Өвдөлт намдаах эм ко­дейн, морфины аль аль нь аймаг, суманд нь тасарсан байсан тул охиноо Улаан­баатар явуулж 10 хоног уух эм жороор авахуулсан боловч дахин эм авч чадал­гүй өвдөлтийн улмаас нас барсан” “Найдвар” хоспис эмнэлгийн тэмдэглэлээс… III-IV шатны хорт хав­дар, хүнд харвалтын ул­маас үүссэн саажилт, элэг­ний хатуурлын улмаас үүссэн хэвлийн шингэн хуралт ба хордлого, бөөр­ний хурц дутагдал, зүрх, уушигны хүнд өвчин зэрэг монгол хүний нас барал­тын түгээмэл шалтгаан болж буй хүнд өвчний үед хөнгөвчлөх тусламж, үйл­чилгээ зайлшгүй шаард­лагатай. Гэвч эдгээр хү­мүү­сийн наймхан хувь нь тусламж үйлчил­гээ авч, үлдсэн 92 хувь нь хүнд өвчинд зовж, ша­налсаар нас эцэслэж бай­гаа тухай баримтыг мэр­гэжлийн байгуулла­гууд гаргажээ. Монгол Улсад жилд 17000 хүн нас барж байна. Эдгээр хүмүүсийн 60 хувь буюу дунджаар 9000 хүнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ хэрэгцээтэй байдаг. Тэдний 3003 нь (давхардсан тоогоор 2011 онд) Хавдар Судлалын Үндэсний Төвийн Хөн­гөвчлөх эмчилгээний ка­бинетаас зөвлөгөө авч, 724 хүн хөнгөвчлөх эмчил­гээнд хамрагджээ. Үлдсэн 8200 орчим хүн хөнгөвчлөх эмчилгээ авч чадалгүй өвдөж, шанал­саар хорвоог орхисон гашуун түүх байна. Шаардлагатай тохиол­долд хүн бүрт хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд хам­­­рагдах боломжийг бүр­дүүлэх нь хүний эр­хийн чухал асуудал юм. Эдгэрэх найдлагагүй бол­сон өвчтөн нас нөгчих хүртлээ өвчин зовиураа аль болох бага мэдэрч, хүний ёсоор амьдрахын тулд эмнэлгийн шаард­лагатай тусламж авах эр­хийг Монгол Улсын Үнд­сэн хууль, олон улсын гэрээ, хууль тогтоомжоор баталгаа­жуулсан байдаг. Гэтэл манайд хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүл­дэг цөөн тооны тасаг, хоспис бай­даг нь өвчтөн эмнэлгийн үйлчилгээнд хамрагдахын тулд урт да­раалал хүлээх шаардлага­тай бол­го­дог. Иймээс хөн­гөвчлөх тусламж, үйлчил­гээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь ардчилсан төрийн чухал үүрэг юм. БИЕ МАХБОД, СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД ШАНАЛГАН ЗОВООХ НЬ ХҮНЛЭГ БУС ЗҮЙЛ Эдгэрэх найдваргүй гэж оношлогдсон, хүнд өвчнийхөө улмаас хүчтэй зовиур шаналгаа мэдэрч буй иргэнийг ихэнх эмнэлгийн байгууллага хүлээн авч, үйлчилгээ үзүүлэхдээ хойрго ханддаг. Энэ нь бусад нөлөөлөх хүчин зүйлсээс гадна өвч­төний зовиур шаналгааг хөнгөвчлөх үйлчилгээ үзүү­­лэх нь тухайн эмнэл­гийн чиглэл биш, нөгөө­тэйгүүр нас баралт гаргах­гүйн тулд хүнд өвчтөн авахаас зайлсхийдэгтэй холбоотой аж. Баримт “…Би улсад 42 жил ажилласан. Эрүүл мэн­дийн болон нийгмийн даат­галыг зохих ёсоор нь төлж ирсэн. Урьд өмнө өвдөж эмнэлэгт хэвтэж байгаагүй. Өвдөөд эмнэл­гээр явж оношлуулахад зөндөө их мөнгө гарсан. Тэгээд дараа нь “Эмчил­гээ авахгүй болсон байна. Гэртээ гар” гээд гарга­чихсан. Одоо дотор муу­хайрч, цусаар огиод бай­хад түргэн тусламж ирж үзчихээд орхиод явчих юм. Авах эмнэлэг олдохгүй, хувийн эмнэлгүүд даат­галаас мөнгө олдохгүй гээд авахгүй юм.” “Найдвар” хоспист хэвтэж эмчлүүлж буй өвчтөн Р Байдал ийм л байна. Үнэндээ хөн­гөвчлөх тус­ламж, үйл­чилгээ авснаар эдгэрэх найдваргүй өвчтөн өвдөлт, сэтгэл санааны зовиур шаналгааг хам­гийн багаар мэдэрч, ер­дийн амьдралаа үргэлж­лүүлэх, үр хүүхэд, хань ижил, эцэг эхтэйгээ хэвийн харилцах, тоглож наадах, хайрлаж дурлах, шүтэж бишрэхээс эхлээд өвчнийхөө тухай үнэн зөв мэдээлэл авах, эмчилгээ, асаргааныхаа талаар шийд­вэр гаргахад оролцох чадвартай болдог. Хам­гийн чухал нь өвдөлт ша­налгаагүй болсноор өвч­төн гэрийнхэндээ захиа­саа хэлэх, гэрээслэлээ бичих, мөрөөдлөө бие­лүүлэх, дуусгаагүй ажлаа гүйцэлдүүлэх, уулзахыг хүссэн хүмүүстэйгээ уул­зах зэргээр үхэлд “бэлт­гэлтэй байж” тав тухтай, сэтгэл дүүрэн нас эцэслэх боломжтой юм. Орчин үеийн өндөр хөгжиж буй анагаах ухаа­ны төвшинд өвдөлт, бусад зовиурыг хөнгөвчлөх бо­ломжтой атал тусламж, үйлчилгээ үзүүлэхгүйгээр өвчтөнг бие махбод, сэт­гэлзүйн хувьд шаналган зовоох нь хэрцгий, хүнлэг бус харьцаа гэж үздэг.

Хорт хавдар үүсэх шалтгаан

Хорт хавдраар өвчилсөн л бол эдгэх найдлагагүй гэсэн бодол бидний дунд түгээмэл байдаг. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд…

2020-03-09

Хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай 14 төрлийн хүнс

Эрдэмтдийн судалгаагаар хавдрын өвчин үүсгэгч шалтгаануудын 5-10 хувь нь дотоод хүчин зүйлээс буюу удамшил, даавар, дархлааны өөрчлөлтөөс шалтгаалж, үлдсэн 90-95…

2020-03-08

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээг үзүүлдэг байгууллагууд

Монголын Хөнгөвчлөх Эмчилгээний Нийгэмлэг нь мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх сургалт, сурталчилгаа, мэдээлэл, гадаад харилцааг хариуцдаг. Хавдар Судлалын Үндэсний Төвийн хөнгөвчлөх…

2020-03-08

Сармистай архи

Энэ жор нь 1971 онд Түвдийн хийдээс ЮНЕСКО-гийн соёлын өвд орсон. Энэ бэлдмэлийг хэрэглэснээр цус цэвэршиж, зүрх судасны өвчин болоод…

2020-03-08

100% үнэгүй хандив босгох

“Ээжий Ертөнц НҮТББ” нь хандив, тусламж хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй хандив цуглуулах боломжтой Монголын хамгийн анхны үнэгүй вэбсайт, платформ юм.

Тусламж хэрэгтэй хэн нэгнийг олох

“Ээжий Ертөнц НҮТББ” нь хандив, тусламж хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй хандив цуглуулах боломжтой Монголын хамгийн анхны үнэгүй вэбсайт, платформ юм.

Мэдээлэл авах

Та цахим шуудангаа бүртгүүлсэнээр манайд орж буй мэдээллийг тухай бүрт нь авах боломжтой.