Медиа - Дэлгэрэнгүй

“Дулаан өвөлжөөрэй” сайн үйлсийн аян 3 үед шат: хорт хавдартай иргэдэд хүрлээ

2020-12-24 13:40:29

Мөрөөдлийн_цэцэрлэгт хамтдаа амьдрахсан
энэ миний дуртай киноны ишлэл.
Үнэхээр л тэр сайхан цэцэрлэгт гэр бүл, хайртай хүмүүс, эх орныхоо иргэн бүрийг хайр энэрэл, аз жаргал, эрүүл мэндтэй нь аваад
хар санаа,урвалт атаа,хорсол өвчин, зовлонг нь үлдээгээд хамтдаа амьдрахсан.
Бид өчигдөр Дулаан_өвөлжөөрэй аянаа хааж хорт хавдартай иргэдтэй уулзаж судалгаа хийгээд ирлээ. Энэ арга хэмжэний сахиусан тэнгэрүүд болох

  • Batchimeg Jantsan-эгчийн хандивласан 500000 төг-г бэлнээр 10 айлд эмний мөнгөнд өгсөн
  • Deseret International Charities Laos-н Tuvshin Goo эгчийн 10 айлын хүнсний багц болох томоос том 2 тор дүүрэн хүнс бас амттан
  • TOPModel by Depesche Mongolia-н Solongo Tumurbaatar хандивласан тоглоомтойгоо
  • Мөн MonCream LLC / МонКрем ХХК -Urangoo Enkhtaivan Маалай & Моолой-гоо аваад ХУД-н 8 хорооны хорт хавдартай иргэдтэй уулзаж тоймчилсон судалгаа авч хандиваа тараасан. Юуны өмнө хэлэхэд тэд бол биднээс тусламж гуйсан хоолгүй, ядуу, эсвэл арчаагүй хүмүүс огт биш хорт хавдар гэх үхлийн бөмбөгтэй ганцаараа, гэр бүлээрээ тэмцэж буй өвчтэй хүмүүс. Уул нь сайн үйл хийсэн хүн өдийд шувуу шиг жиргэж баймаарсан гэвч би ихэд бодлогоширч бас ядарлаа. Энэ бол миний нэгхэн хорооны хэдхэн хашаа тойрч хийсэн аялал шүү дээ гэвч дэлхий дүүрэн зовлон үүрчихсэн гэлтэй санагдсан сан.Тэдний заримаас жаахан сийрүүлий л дээ.
  1. Д.Шинэбаяр цөсний хорт хавдартай нас 41, ганц бие 4 хүүхдийн аав. Тэднийд ороход хамгийн түрүүнд үзэсгэлэнтэй сэргэлэн гоёмсог даашинзтай охины харц нүдэнд тусч билээ. Тэдний сэргэлэн хөөрхөн 4 хүүхдийн харж хандах ганц хүн бол тэдний аав хорт хавдартай......
  2. Н.Баттөмөр ходоод болон элэгний хорт хавдар нас 60. Тэднийх ам бүл 11лээ гэрт амьдардаг. Н.Баттөмөр гуай их сайхан намбатай хүн байна лээ насаараа  ТҮК-д ажилсан. 2 жил хэвтэрт байсан одоогоор ойр зуурхан алхаж байгаа ч түүний хэрэглэдэг #nissel гэдэг эм, эмний хөнгөлөлтөөс хасагдсан учир авч чадахгүй байгаа. Тэр 2 хорт хавдартай атал эмээ авч чадахгүй.......
  3. Д.Төмөрбаатар мөгөөрсөн хоолойн хорт хавдар нас 67Мэс заслын улмаар ярьж чадахаа больсон мөгөөрсөн хоолойдоо гуурстай түүний гуурсийг байнга цэвэрлэх ёстой ч төхөөрөмж нь үнэтэй (800 000 дээш) тул худалдаж авч чадахгүй байгаа............
  4. Д.Цэцэгбат Хөх, ходоод, элэгний хавдар нас 66. Ээжийгээ нас барсан өдөр харвалт өгсөн улмаар 2000онд хөхний хорт хавдар 2015 элэг 2017 ходоодны хорт хавдраар оношлогдсон. Цэцэгбат гуай 3 хүүтэй ч ганцаараа амьдардаг. Биднийг ярилцаж байхад Цэцэгбат гуай их л гомдонгүй уйлахад миний зүрх зогсох гэж байгаа юм шиг болсон юу хэлэх яахаа мэдээгүй сандрахдаа уучлаарай таныг хямраачихлаа гээд тайтгаруулах арга хайхдаа таны чимданууд их гоё юм аа л гэсэн. Тэнэг байгаа биз!!
За ийм л нэг өдөр өнгөрсөн дөө. Би тэдний зөвшөөрлөөр бичлэг хийсэн байгаа баярын дараа Ээжий Ертөнц ТББ / Mother earth NGO Mongolia хуудсандаа нийтлэнэ. Бас Төмөрбаатар гуайд тэр аппаратыг авч өгөх талаар боломж хайж Н.Баттөмөр гуйад тэр эмийг нь зөндөөг авч өгч Д.Шинэбаяр -н 4 хүүхдийн боловсролд анхаарах боломжийг олно.
Мэдээж Ээжий төв өө барина
Хамтдаа нэгэн том аялал хийсэн  

Аав Д.Эрдэнэбат, Khongorzul Davgasuren мөн
Ханьдаа баярлалаа.
Дэмжсэн хүн бүрт баярлалаа
Хайртай шүү






Цахим сургалтын ярианы багшаар Rifath Akhter Snriti

За манай хөтөлбөрийн дүрэм болон ярианы багшаар Rifath Akhter Snriti  сонгогдлоо. Мэдээж түүний англи хэлний мэдлэг сайнаас гадна, бидний зорилго,…

2021-06-04

90 хүрч буй Дархиа буурай минь эх үрсийн баярын энэ хайр дүүрэн өдөр үр хүүхдийнхээ хамтаар Ээжий Тө

Гайхалтай  90 хүрч буй Дархиа буурай минь эх үрсийн баярын энэ хайр дүүрэн өдөр үр хүүхдийнхээ хамтаар Ээжий Төсөлд 600000…

2021-06-04

Ээжүүдийн өдөрт зориулан зохион байгуулсан

Мэдлэг дээр суурилсан эрүүл мэнд Ээжүүдийн өдөрт зориулан зохион байгуулсан "Надад мөрөөдөл бий" аяны хүрээнд нэг ч гэсэн хүүхэд талхны…

2021-04-04

Virtual volunteer Ancuta Roxana-Ioana from Egypt

Great news. We found our virtual volunteer Ancuta Roxana-Ioana from Egypt. She is a beautiful and kind Romanian lady. Welcome…

2021-01-20

Цахим сан

“Ээжий Ертөнц НҮТББ” нь үүсгэсэн байгуулж буй EEJII.org сан нь сайн дурын ажил, сайн үйлсийн аяны нэгдсэн платформ юм.

Сайн дурын ажил

Хамгийн шударга үнэлгээ бүхий "Сайн дурын" ажлын төсөл хөтөлбөрүүдийн нэгдсэн мэдээлэл, үнэлгээний систем

Мэдээлэл авах

Та цахим шуудангаа бүртгүүлсэнээр манайд орж буй мэдээллийг тухай бүрт нь авах боломжтой.