Медиа - Дэлгэрэнгүй

“Дулаан өвөлжөөрэй” сайн үйлсийн аян хаагдахад 2 хоног үлдлээ

2020-10-18 11:18:14

 “ЭЭЖИЙ ЕРТӨНЦ НҮТББ
Дулаан өвөлжөөрэй” сайн үйлсийн аяны удирдамж
 
Зорилго: Нийгмийн халамж, анхаарал шаардлагатай хүүхдүүдэд дулаан хувцас ахуйн хэрэглэл хандивлах аян.
Зорилт:
Цар тахлын хүнд цаг үед сайн дурын аяны хүртээмж болон боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүргэх тусламжаа
  • Дулаан хувцас
  • Ариун цэврийн болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн
  • Бэлэн мөнгө
  • Хүнс
Дулаан хувцас гэдэг нь:
Хүүхдүүдийн биед эвтэйхэн, чийг татахгүй байх нас, хүйс харгалзахгүй.

Ариун цэврийн болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн гэдэг нь :
Үүнд: Саван , угаалгын нунтаг, шампунь, ариун цэврийн хэрэглэл ( өсвөр насны охидод хамгийн их дутагддаг)  гэх мэт. Дээрх бүтээгдэхүүний хадгалах хугацаа дуусаагүй, харшил өгөхгүй байх.

Бэлэн мөнгө:
Бэлэн мөнгө нь хамгийн хөрвөх чадвартай хандив тул та боломжоороо мөнгө хандивлахыг хичээгээрэй.  Доорх хандив өгөх гэсэн товчлуур дээр дарж шууд хандив өргөх боломжтой.

Хүнс гэдэг нь:
Бүх төрлийн хадгалах хугацаа дуусаагүй хүнсний бүтээгдэхүүн үүнд чихэр болон хүүхдийн бие, өсөлтөнд сөргөөр нөлөөлөх хүнс багтаагүй болно.

Хамрах хүрээ:
  • Бадамлянхуа хүүхдийн төв
  • Амьдралын баталгаажих түвшинөөс доогуур орлоготой хорт хавдартай өвчитний насанд хүрээгүй хүүхдүүд
  • Эмзэг бүлгийн хүүхдүүд
Хугацаа: 2020 оны 09 дугаар сарын 20 ноос  10 сарын 20 -ны өдрийн хооронд

 
 

Сайн үйлсийн аяныг “Ээжий Ертөнц” НҮТББ-н сайн дурын ажилчид олон нийтийн тусламжтайгаар хэрэгжүүлэх болно.

Хэрэв та манай сайн дурын ажилтан болохыг хүсвэл бүртгүүлэх хэсэгт бүртгүүлээрэй.

Мөн нэн шаардлагатай тусламж хэрэгтэй хүүхдүүдийн мэдээллийг info@eejii.org болон FB-н зурвасаар өгөх боломжтой.


Чин сэтгэлээр хийсэн сайн үйлс нь яг л бумиранг юм таньд илүү том аз жаргал болон эргэж ирнэ.

Үндсэн илтгэгч: Michael_Stanczyk

Үндсэн илтгэгч: Michael_Stanczyk "Сайн дурын ажилтан ба сайн дурын ажилтны ёс зүй , боломжууд" хандивын сургалт, семинарын үндсэн илтгэгч Michael…

2020-10-27

Зочин илтгэгч Connor Vinnicombe

Зочин илтгэгч: Connor Vinnicombe "Сайн дурын ажилтан ба сайн дурын ажилтны ёс зүй , боломжууд" хандивын,  семинарын онцлох илтгэгч Connor…

2020-10-27

Талархлын мэдээ

МонКрем ХХК нь “Дулаан өвөлжөөрэй” сайн үйлсийн аянд нэгдэн МААЛАЙ&МООЛОЙ брэндийнхээ 50ш гарын хөөсөн саван болон 50ш чацаргантай хүүхдийн шүдний…

2020-10-10

" Ээжийн Ертөнц " НҮТББ нь Дэлхийн хөнгөвчлөх туслаж, Hospice холбооны албан ёсны гишүүн боллоо.

2020 оны 06 сард " Ээжийн Ертөнц " НҮТББ нь Дэлхийн хөнгөвчлөх туслаж, Hospice холбооны албан ёсны гишүүн боллоо. Энэ…

2020-09-03

100% үнэгүй хандив босгох

“Ээжий Ертөнц НҮТББ” нь хандив, тусламж хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй хандив цуглуулах боломжтой Монголын хамгийн анхны үнэгүй вэбсайт, платформ юм.

Тусламж хэрэгтэй хэн нэгнийг олох

“Ээжий Ертөнц НҮТББ” нь хандив, тусламж хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй хандив цуглуулах боломжтой Монголын хамгийн анхны үнэгүй вэбсайт, платформ юм.

Мэдээлэл авах

Та цахим шуудангаа бүртгүүлсэнээр манайд орж буй мэдээллийг тухай бүрт нь авах боломжтой.