Mother earth ngo
2025 оны 6 сарын 6
Улаанбаатар хотын хамгийн том дүрслэх урлагийн нээлттэй фестиваль буюу “Kids Art Festival”- нь “More Art, More Fun” уриатайгаар олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 6-р сарын 1-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх сурын талбайд 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Хүүхдийн сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх, бүтээлч байдлыг дэмжсэн, дүрслэх урлагийн төрөл бүрийн хөтөлбөрүүдийг уг арга хэмжээн дээр оролцогч байгууллагууд зохион байгууллаа. Уг арга хэмжээн дээр EEJII.ORG сангаас нийтдээ 46 сайн дурын ажилтан оролцож бяцхан зүрхнүүдэд хайр, аз жаргалыг түгээлээ.