(Туршилтын хувилбар) Хөгжүүлэлт хийгдэж байна. Хэрэв та алдаа олж илрүүлбэл бидэнд мэдэгдэнэ үү!
foundation Logo
Төсөл хөтөлбөр
Арга хэмжээнүүд
Мэдээ
Зорилго
Бид
Media Background IMG
"Дулаахан нэмнээ"сайн үйлсийн аян амжилттай зохион байгуулагдлаа

2024 оны 3 сарын 28

Бидний хамтдаа бүтээсэн малчдад урам зориг, итгэл найдвар, хайр, дэмжлэг өгөх зорилготой аян зорьсон газартаа очин, хүрэх хүндээ амжилттай хүрч дууссан билээ

Эхний өдөр бидний тусламж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ-н хоёр дугаар сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн ар гэр болох малчин айлуудад тараагдсан бол дараагийн өдрүүдэд зохион байгуулалттай, зорин очиж малчдад хивэг нэг айлд 50 кг, хорголжин тэжээл 150кг, зарим айлд тусламжийн багцтай хайрцаг гээд нийт 120 орчим малчин айлд “Дулаан нэмнээ” аяны тусламж амжилттай хүргэгдсэн байна. Уг ажлыг хариуцан зорилтод бүлэгт хүлээлгэн өгсөн Dvgee Erdenebat, "Булнайн оргил" төгсөгчдийн холбоодоо чин сэтгэлээсээ баярлалаа.

Хайр дүүрэн ертөнцийг хамтдаа бүтээе


#Нийт_хандив

1. Хивэг, 150 хорголжин тэжээл 13 тонн - "Булнайн оргил" төгсөгчдийн холбоо.

2. Яаралтай түргэн тусламжийн багц - "EEJII.Org" хүмүүнлэгийн сан.

3. 100 кг гурил, 50 кг элсэн чихэр - Б. Гансүхийн гэр бүл.

4. Нэмжээ, хошуувч, хурганы уут - Батмөнхийн гэр бүл, ‘Араг шигшээ’ ХХК.

5. Тээвэрлэлт- “Гүн сондор” ХХК.

6. Нэмжээ, - Б. Хүдэрбатын гэр бүл.

7. Нэмжээ, - Томужин алтернатив сургууль Child health club.

8. Нэмжээ, - Sonne clinic хамт олон.

9. Нэмжээ - Б. Уранзул.

10. Нэмжээ, материал- Нэрээ хэлээгүй дэмжигч

11. Бусад хандив - Б.Мишээл

#Мөнгөн хандив: 3 965 000₮

хандиваар- 1 965 000₮

EEJII.Org хүмүүнлэгийн сан - 2 000 000₮( шатхуунд )

#Зарцуулалт:

Шатхуун - 2 597 500₮

Нэмнээ оёх материал - 524 000₮

Ахуйн хэрэглээ- 603 500₮

Бусад: 240 000₮

Дэмжин ажилласан байгууллага: Гэгээнтэн интертөймэнт

Сайн Дурын ажилчид NGC club.

Нийт хайр түгээгч нартаа баярлалаа бид гэгээлэг сайхан сэтгэлийг бусдад түгээж чадлаа.



Жич: Eejii org баримталдаг зарчим бид хүлээн авагч талын зөвшөөрөлгүй зураг тэр дундаа хүүхдүүдийн зураг оруулахгүйг эрмэлздэг болохоор илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авах боломжтой.

Буцах
LogoEejii Foundation
+976 7714-1001
[email protected]
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Express Tower нэгдүгээр давхар
FacebookInstagramYoutube

Шуурхай холбоос

  • Төсөл хөтөлбөрүүд
  • Арга Хэмжээ
  • Сайн дурын ажил
  • Медиа
  • Бидний тухай

Үйлчилгээ

  • Дэмжигч
  • Хамтрагч
  • Сайн дурын ажилтан

Нэвтрэх

Манай сайн дурын ажилтан болох бол энд дарна уу

© 2025 Eejii Foundation. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Нууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл